ОХУ Венесуэл улс руу стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа илгээлээ
ОХУ–ын стратегийн бөмбөгдөгч онгоцууд Венесуэлын Макетия нисэх онгоцны буудалд очоод байна. Оросын батлан хамгаалах яамнаас цэргийн тээврийн хүнд онгоц АН-124, алсын нислэгийн Ил-62 онгоцыг Венесуэл руу илгээснийг мэдэгдсэн юм.
Мэдээллийн алба

ОХУ–ын стратегийн бөмбөгдөгч онгоцуудВенесуэлынМакетия нисэх онгоцны буудалд очоод байна. Оросын батлан хамгаалах яамнаас цэргийн тээврийн хүнд онгоц АН-124, алсын нислэгийн Ил-62 онгоцыг Венесуэл руу илгээснийг мэдэгдсэн юм.
Стратегийн пуужин тээвэрлэгч ТУ-160 онгоцууд нь олон улсын агаарын орон зайг ашиглах дүрэм журмыг хатуу баримтлан Атлантын далай, Баренц, Норвеги, Карибын тэнгис дээгүүр нисч Венесуэлд хүрч очоод байгааг мөн мэдэгдсэн юм. Харин стратегийн пуужин тээвэрлэгчдийг ийнхүү илгээснийг Орос Венесуэлын засгийн газар төрийн мөнгийг дэмий үрж буй хэрэг гэж АНУ үзэж байна. Тодруулбал АНУ ын төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео олон нийтийн сүлжээ болох Твиттер хуудсандаа ийнхүү бичсэн байлаа.
Оросын ТУ-160 онгоцууд өмнө нь буюу 2008 оны 9 р сар болон 2013 оны 10-11 р саруудад ийм нислэг үйлдэж байсан юм байна. Венесуэлын батлан хамгаалахын сайд Владимир ПадриноЛопес Оросын агаар сансрын хүчний онгоцууд хамтарсан нислэгүүдэд оролцохыг мэдээлсэн байна.




















