ОХУ-ыг Европын асуудалд хөндлөнгөөс оролцох нь нэмэгдсэн гэж үзжээ
АНУ-ын сенатын танхимын Ардчилсан намын бүлэг ОХУ-ын улс орнуудын дотоод хэрэгт оролцох байдал улам нэмэгдэж байна гэдгийг анхааруулсан тайлан танилцуулжээ. Уг тайланд ОХУ Европ даяар бусад улсын дотоод хэрэгт
Мэдээллийн алба

АНУ-ын сенатын танхимын Ардчилсан намын бүлэг ОХУ-ын улс орнуудын дотоод хэрэгт оролцох байдал улам нэмэгдэж байна гэдгийг анхааруулсан тайлан танилцуулжээ. Уг тайланд, "ОХУ-ын зүгээс Европ даяар бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь нэмэгдэж байгааг анхааруулж, Өрнөдийн зарим орнууд Оросын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч байна. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп АНУ-ыгКремлиэс хамгаалах аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд стратеги төлөвлөгөө танилцуулахгүй байна" гэж шүүмжилсэн байна.
АНУ-ын Сенатын гадаад харилцааны хорооны Ардчилсан намынхан гаргасан энэ тайлан нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Оросыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг нарийвчилж судалсан Конгрессын анхны тайлан юм байна. Гэвч Ардчилсан намынхны танилцуулсан 200 хуудас энэ тайланд Сенатын гадаад харилцааны хороон дахь Бүгд найрамдах намын нэг ч гишүүн гарын үсэг зураагүй байна. Бүгд найрамдахчуудын дэмжлэггүй ч гэсэн ОХУ-аас Европын 19 оронд явуулсан үйл ажиллагаанд анализ дүгнэлт хийсэн энэ тайлан нь одоог хүртэл хүлээгдэж байгаа Сенатын тагнуулын хорооны тайланг шавдуулах дохио боллоо гэж улс төрчид нь дүгнэж байгаа юм.
Мөн энэ үеэр Америкийн тусгай прокурор Роберт Мюллерийн баг ДональдТрамп ерөнхийлөгчтэй ярилцах сонирхолтой байгаагаа Трампын хуулийн зөвлөхүүдэд мэдэгдсэн байна. Харин үүний хариуд Ерөнхийлөгч Трамп 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудалтай ямар ч байдлаар холбоогүй, иймээс энэ асуудлаар прокурортой ярилцах шаардлагагүй гэж мэдэгдлээ. Роберт Мюллерын хувьд Трампын сонгуулийн штаб ОХУ-ын хооронд холбоо сүлбээ байсан эсэхийг шалгаж байгаа юм. Харин ОХУ-ын хувьд энэ асуудалд ямар ч байдлаар оролцоогүй гэдэг байр сууриа хадгалж байна.


















