Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ыг зорьж буй иргэд галт тэрэг, автобусаар үйлчлүүлнэ үү!

ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийн ханш унаж бараа бүтээгдэхүүн хямдарсан, Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан Алтанбулаг-Хиагтын хилээр бизнес эрхлэхээр зорьж байгаа зорчигчийн тоо эрс нэмэгдэж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ыг зорьж буй иргэд галт тэрэг, автобусаар үйлчлүүлнэ үү!
ОХУ-ыг зорьж буй иргэд галт тэрэг, автобусаар үйлчлүүлнэ үү!. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийн ханш унаж бараа бүтээгдэхүүн хямдарсан, Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан Алтанбулаг-Хиагтын хилээр бизнес эрхлэхээр зорьж байгаа зорчигчийн тоо эрс нэмэгдэж, шөнөдөө 190 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрч чадалгүй дугаарлан хонож байна.

Иргэдэд хүндрэл учруулж буй энэхүү дугаарлалт Монголын талын хил хяналтын байгууллагуудаас үл хамаарч байгаа бөгөөд ОХУ-ын шалган нэвтрүүлэх алба хяналт шалгалтыг маш удаан хийж, цөөн тооны машин татаж буйтай холбоотой юм.

Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас аялал жуулчлалын чиглэлээр тус улсыг зорьж буй иргэдийг автомашинаар бус аль болохоор олон улсын галт тэрэг, автобусаар үйлчлүүлвэл илүү шуурхай хил нэвтрэх боломжтойг анхааруулж байна.

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Хуваалцах