ОХУ-ын 35 дипломатч АНУ-ыг орхин гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрийн дагуу ОХУ-ын 35 дипломатч болон тэдний гэр бүлийнхэн тус улсыг орхин явсан болохыг Оросын хэвлэлүүд уламжилж байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрийн дагуу ОХУ-ын 35 дипломатч болон тэдний гэр бүлийнхэн тус улсыг орхин явсан болохыг Оросын хэвлэлүүд уламжилж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч Обама Оросын дипломатчдыг өнгөрсөн 11 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим халдлага хийсэн гэдэг үндэслэлээр буруутгаж, 72 цагийн дотор Америкаас хөөн гаргах шийдвэр гаргасан юм. Иймд шинэ жилийн баярын өдөр Оросын дипломатчдын суусан онгоц Вашингтоноос Москва руу ниссэн болохыг Оросын Элчин сайдын яамны төлөөлөгч "Итар тасс" агентлагт уламжилсан байна.

Путин Обамагийн энэ шийдвэрийн хариуд ижил арга хэмжээ авахаас татгалзаж, дипломат харилцаанд хариуцлагагүй хандахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ сарын 20-нд АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп тангарагаа өргөж, бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлнэ. Энэ үеэс Орос, Америкийн харилцаа илүү ойртож, сайжирна гэсэн хүлээлт олон улсын шинжээчдийн дунд байгаа юм.



















