Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв

ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын тухайд ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9 дүгээр сард байгуулсан.

Иймд, ОХУ-ын автобензиний хоригт Монгол Улс хамаарахгүй хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах