Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын багш нар боловсролын тэргүүний ажилтан шагнал хүртлээ

Шагналыг энэ сарын 19-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл ЭСЯ-ны төв байранд гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын багш нар боловсролын тэргүүний ажилтан шагнал хүртлээ
ОХУ-ын багш нар боловсролын тэргүүний ажилтан шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр МУСТА шагналаар Гнесиныхны нэрэмжит Оросын хөгжмийн академийн багш, профессор, ОХУ-ын Дээд боловсролын салбарын гавьяат ажилтан” Тарнавская Татьяна Николаевна, Боловсролын тэргүүний ажилтан шагналаар Адыгейгийн Улсын их сургуулийн ректор Хуганов Рашид Думаличевич, тус сургуулийн гадаадын оюутнууд хариуцсан тэнхимийн захирал Тлехатук Сусанна Руслановна, Пермийн Бүжгэн жүжгийн коллежийн захирал, “ОХУ-ын Гавьят багш” Шевченко Людмила Дмитриевна, тус коллежийн багш Налепова Галина Ильинична, А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний улсын дээд сургуулийн проректор Смирнова Надежда Ивановна, Москвагийн Эрчим хүчний их сургуулийн проректор Замолодчиков Владимир Николаевич, К.А.Тимирязевийн нэрэмжит Оросын Хөдөө аж ахуйн улсын академийн гадаадын оюутнууд хариуцсан тэнхимийн захирал Пискунова Наталья Анатольевна нарыг шагналаа. Мөн Оросын Биеийн тамир спорт, залуучууд, аялал жуулчлалын улсын их сургуулийн олон улсын хамтын ажиллагааны удирдах газрын дарга Максаковская Наталья Сергеевна, Улс түмний найрамдлын их сургуулийн профессор Краснова Гульнара Амангельдиновна, Д.И.Менделеевийн нэрэмжит Оросын хими-технологийн их сургуулийн салбар Новомосквагийн дээд сургуулийн гадаадын оюутнууд хариуцсан тэнхимийн захирал Помогаев Василий Михайлович нарыг тус тус шагнажээ.

Шагналыг энэ сарын 19-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл ЭСЯ-ны төв байранд гардууллаа.

Хуваалцах