Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

ОХУ-ын бөх Загир Шахиев Ираны чөлөөт бөхийн лигт оролцохоор гэрээ байгуулжээ

Тэрбээр Ираны шилдэг багуудын нэг Мазендеран хотын “Сатереган” клубээс барилдах юм. Түүнээс гадна Гүржийн хагас хүнд жингийн бөх Элизбар Одиказе тус клубээс хүч үзнэ. Шахиев “Сатереган” багтай хэсгийн хоёр болон хагас шигшээ, шигшээ барилдаанд барилдах гэрээ байгуулсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын бөх Загир Шахиев Ираны чөлөөт бөхийн лигт оролцохоор гэрээ байгуулжээ
ОХУ-ын бөх Загир Шахиев Ираны чөлөөт бөхийн лигт оролцохоор гэрээ байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Ослогийн дэлхийн аварга, ОХУ-ын бөх Загир Шахиев Ираны чөлөөт бөхийн лигт оролцохоор гэрээ байгуулжээ.

Тэрбээр Ираны шилдэг багуудын нэг Мазендеран хотын “Сатереган” клубээс барилдах юм. Түүнээс гадна Гүржийн хагас хүнд жингийн бөх Элизбар Одиказе тус клубээс хүч үзнэ. Шахиев “Сатереган” багтай хэсгийн хоёр болон хагас шигшээ, шигшээ барилдаанд барилдах гэрээ байгуулсан.

Энэ жилийн Ираны бөхийн лигт нийт 14 баг дөрвөн хэсэгт хуваагдан барилдаж хэсэг тус бүрийн аваргууд хагас шигшээд шалгарах юм.

Хуваалцах