Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын Буриад улсад манай хоёр иргэнийг дээрэмджээ

Манай улсын хоёр иргэн ОХУ-ын Буриад улсад халдлагад өртсөн талаар Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Буриад улсад манай хоёр иргэнийг дээрэмджээ
ОХУ-ын Буриад улсад манай хоёр иргэнийг дээрэмджээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын хоёр иргэн ОХУ-ын Буриад улсад халдлагад өртсөн талаар Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас мэдээллээ. Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-т өчигдөр шөнө 22 цагийн орчимд Монгол Улсын хоёр иргэнийг Тоёото харриер маркийн машинтай хүмүүс зогсоож цүнх, гар утас, бусад эд зүйлийг авч, зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ.

Манай нэг иргэн хөл, толгой, нуруундаа шарх авч, эмнэлэгт очиж толгойдоо хоёр оёо тавиулсан байна. Одоогоор манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа юм.

Хуваалцах