Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилна

ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Носков Петр Лукич тэргүүтэй төлөөлөгчид 11 сарын 7, 8 өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилна
ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Носков Петр Лукич тэргүүтэй төлөөлөгчид 11 сарын 7, 8 өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилна. Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ удаагийн айлчлалаар ОХУ-ын Буриад улс, Улаанбаатар хотын хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

Хуваалцах