Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын C-400 цогцолборыг ирэх 10 хоногийн дотор Туркэд нийлүүлнэ

АНУ-ын эсэргүүцлээс болж Туркийн талын Оросоос зенит пуужингийн С-400 цогцолбор худалдаж авах үйл явц саатсаар өнөөг хүрсэн. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын C-400 цогцолборыг ирэх 10 хоногийн дотор Туркэд нийлүүлнэ
ОХУ-ын C-400 цогцолборыг ирэх 10 хоногийн дотор Туркэд нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын эсэргүүцлээс болж Туркийн талын Оросоос зенит пуужингийн С-400 цогцолбор худалдаж авах үйл явц саатсаар өнөөг хүрсэн. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч РежепТаийпЭрдоган АНУ-тай энэ талын санал зөрөлдөөнөө арилгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Түүгээр ч зогсохгүй ирэх 10 хоногийн хугацаанд Оросын талаас С-400 цогцолборуудаа авна гэж мэдээллээ. Тэрээр Японы Осакад болсон "Их 20"-ийн дээд уулзалтад оролцож байхдаа ийнхүү мэдэгдсэнийг Туркийн НТВ телесуваг онцлон дамжуулсан байна.

Туркийн Ерөнхийлөгч Осакагийн дээд уулзалтын үр дүнгийн хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ тус улс Оросоос С-400 зенит пуужингийн цогцолбор авсны төлөө АНУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэдгийг мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр Анкара Америкийн талаас 5 дахь үеийн Ф-35 сөнөөгч онгоц 100 г авах гэж байгааг мэдэгдсэн юм. Турк Оросын зенит пуужингийн системийг худалдан авах гэснээс үүдэн Вашингтон, Анкарагийн харилцаа сүүлийн саруудад эрс хурцдаад байсан билээ.

Хуваалцах