ОХУ-ын чөлөөт бөхийн УАШТ өнөөдөр өндөрлөнө
Тус улс эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-28-нд Буриадын нийслэл Улаан-Үдэд болох ёстой байсан ч коронавирусний халдварын улмаас цуцлагдсан билээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын чөлөөт бөхийн холбооноос улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 18-29-ны хооронд нийслэл Москва хотноо зохион байгуулж байна.
Тус улс эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-28-нд Буриадын нийслэл Улаан-Үдэд болох ёстой байсан ч коронавирусний халдварын улмаас цуцлагдсан билээ.
Харин ирэх арванхоёрдугаар сард насанд хүрэгчдийн ДАШТ болохтой холбогдуулан Москвад “Ковид-19” цар тахал халдварласан хүмүүсийн тоо илт буурснаас гадна тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, урьдчилсан сэргийлэх нөхцлийг дээд зэргээр хангасан учраас сонгосон гэнэ.


















