Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын даамчин Тамара Тансыккужина долоо дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолын төлөөх Тамара Тансыккужина (ОХУ), Наталия Садовска (Польш) нарын халз тоглолт Польшийн нийслэл Варшав хотод өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 3-нд боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын даамчин Тамара Тансыккужина долоо дахь удаагаа дэлхийн аварга боллоо
ОХУ-ын даамчин Тамара Тансыккужина долоо дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолын төлөөх Тамара Тансыккужина (ОХУ), Наталия Садовска (Польш) нарын халз тоглолт Польшийн нийслэл Варшав хотод өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 3-нд боллоо.

Аваргын титмээ хамгаалж тоглосон Тамара Тансыккужинагийн хувьд дэлхийн аварга цолыг нийтдээ зургаан удаа хүртсэн бөгөөд түүнийг дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов дасгалжуулсан. Харин аварга цолонд горилогч Наталия Садовска Тамарагаас 14 насаар дүү ч гэлээ халз тоглолтын арвин туршлагатай. Тэрбээр 2016 онд Голландын Ольга Камышлееваг, 2018 онд Латвийн Зоя Голубеваг ялж, дэлхийн хошой аварга болсон.

Ийн халз тоглолтын эхний өдрөөс Наталия санаачилгыг авч, рапид тавилд хожсоноор 8:4-өөр тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёр, гурав дахь өдрийн тоглолтод тус бүр 6:6-аар тэнцсэн юм. Ийн дөрөв дэх өдөр Наталия 32:16 харьцаатай илт давуу байдалтай хошуучилж эхлэв.

Тэмцээний тав дахь тавилд Тамара 12:0-ээр хожиж, долоо дахь өдөр блиц тоглолтод илүүрхэв. Халз тоглолтын төгсгөлд Тамара Тансыккужина, Наталия Садовска нар таван удаа тэнцэж, зургаа дахь тавилд Тамара ялснаар цолоо хамгааллаа.

Хуваалцах