ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Пехньянд гэнэтийн айлчлал хийлээ
Энэ тухай Солонгосын төв мэдээллийн агентлагаас “ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев албаны төлөөлөгчдийн хамт дөрөвдүгээр сарын 1-нд Пехньянд ирлээ” гэж дамжуулсан байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Пехньянд гэнэтийн айлчлал хийлээ. Энэ тухай Солонгосын төв мэдээллийн агентлагаас “ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев албаны төлөөлөгчдийн хамт дөрөвдүгээр сарын 1-нд Пехньянд ирлээ” гэж дамжуулсан байна.
Айлчлалын хөтөлбөр, хугацааны талаар тодорхой мэдээлэл алга. Гэхдээ Владимир Колокольцев Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удирдагч Ким Жон Ун удахгүй ОХУ-д айлчилж магадгүй байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаар айлчилсан бололтой гэж хэвлэлүүд бичиж байна.
Ким Жон Ун ойрын хугацаанд ОХУ-д айлчилна гэж Холбооны зөвлөлийн найрамдлын бүлэг, Солонгосын парламентийн удирдагч Олег Мельниченко ч өнгөрсөн сарын 25-ны өдөр мэдэгдэж байсан юм. Энэ дагуу Ким Жон Уны айлчлалын бэлтгэлийг хангах Умард Солонгосын төлөөлөгчид Москвад ирсэн талаар “Ёнхап” агентлаг мэдээлж байсан.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Ханойд уулзаж, тохиролцоонд хүрч чадаагүй тул ОХУ-аас дэмжлэг авах зорилготойгоор айлчлал хийх гэж байна гэж Өмнөд Солонгосын “Чосун Ильбо” сонин баталжээ. Энэ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард Умард Солонгосын дипломатчид Москвад гурван удаа очиж ажилласан гэжээ.


















