Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын элчин сайдын амь насанд халдсан хэргийн талаар мэдээлэх боломжгүй

Туркийн Анкара хотын шүүх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг Оросын элчин сайд Карловын амь насанд халдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэхийг нь хориглоод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын элчин сайдын амь насанд  халдсан хэргийн талаар мэдээлэх боломжгүй
ОХУ-ын элчин сайдын амь насанд халдсан хэргийн талаар мэдээлэх боломжгүй. Зураг: МҮОНРТ

Туркийн Анкара хотын шүүх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг Оросын элчин сайд Карловын амь насанд халдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэхийг нь хориглоод байна. Энэ тухай Туркийн Анатолия агентлаг өчигдөр орой мэдээлсэн юм. Шүүх дээрх тус агентлагын эх сурвалжийн мэдэгдсэнээр Анкара хотын прокурорынхны хүсэлтийн дагуу шүүхээс ийм шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шийдвэрт хэргийн газарт хийгдсэн дүрс бичлэгийг дамжуулах, тараах, сэжигтнүүдийн талаарх мэдээллийг цацах хориотойг анхааруулжээ. Шүүхийн энэ шийдвэр ОХУ-ын элчин сайд Андрей Карловын амь насанд халдсан хэргийг мөрдөн шалгаж дуусах хүртэл хүчинтэй байх гэнэ.

Турк дэх ОХУ ын элчин сайд Андрей Карловын амь насанд халдсан хэрэг өнгөрсөн 19-ны өдөр Анкара хот дахь үзэсгэлэнгийн нээлтийн үеэр гарсан юм. Энэ халдлагыг үйлдсэн этгээд нь Мевлют Мерт Алтынташ байсан бөгөөд түүнийг газар дээрх нь буудан хороосон юм. Алтынташ нь Туркийн цагдаагийн байгууллагад 2 жил гаруйн туршид ажиллаж байсан аж. ОХУ-ын мөрдөн шалгах хорооноос энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасаар байна.

Хуваалцах