Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэд ажиллав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотноо энэ сарын 22-28-ны өдрүүдэд ажиллажээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэд ажиллав
ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэд ажиллав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотноо энэ сарын 22-28-ны өдрүүдэд ажиллажээ. Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газруудын үйл ажиллагаа болон консулын газрын байр, ажиллах нөхцөл, ажилчдын орон сууцны асуудалтай тус тус газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцсан байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан зорчих, жуулчлах иргэдийн тоо эрс нэмэгдэж Ерөнхий консулын газрууд ачаалал ихтэй ажиллаж байгаа боловч үйл ажиллагаа нь сайжирч байгаа аж. Ажлын хэсэг ОХУ-ын болон гадаадын иргэдэд Монгол Улсын виз олгох, урилга гаргах, буцаах үнэмлэх олгох, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаатай биечлэн танилцжээ.

Хуваалцах