ОХУ-ын Ерөнхий сайд Курилийн арлуудад айлчилж магадгүй гэв
Оросын засгийн газрын тэргүүнийг энэ улсын мэдэлд байдаг 4 арал дээр баасан гарагт айлчилж магадгүй гэж энэ тухай Японы хэвлэлүүдэд мэдээллээ.
Мэдээллийн алба

Оросын засгийн газрын тэргүүнийг энэ улсын мэдэлд байдаг 4 арал дээр баасан гарагт айлчилж магадгүй гэж энэ тухай Японы хэвлэлүүдэд мэдээллээ. Энэ мэдээллээр пүрэв гарагт Медведев Сахалины төв Южно-Сахалинск хотод очиж, мужийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчтэй зөвлөлдсөн байна.
Оросын засгийн газраас энэ талаар танхимын тэргүүн нь шадар сайдынхаа хамтаар баасан гарагт Алс Дорнод дахь эдийн засгийн өсөлтийн асуудлаарх хуралд оролцоно гэж мэдээлсэн байна. Мөн Сахалин мужийн удирдлагууд ерөнхий сайд Дмитрий Медведев цаг агаар сайхан байвал Итуруп арал дээр айлчилна гэжээ. Тэдний хэлж байгаагаар засгийн газрын тэргүүн далайн хоол боловсруулах үйлдвэр халуун шааны нэг байгууламжтай танилцаж, тэндхийн сургууль замын бүтээн байгуулалттай төлөвлөгөөтэй байгаа аж.
Японы талаас өөрийн мэдэлд байсан хэмээн нэхэмжилдэг Курилийн арлуудын асуудлаар 2 улс маргаантай хэвээр байгаа. Өнгөрөгч 6 дугаар сард Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд АбеШинзо нар Их 20-ын чуулганы үеэр уулзаж, 1956 онд байгуулсан хамтарсан мэдэгдэлдээ үндэслэн энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг урагшлуулахаар тохиролцсон байна. Тухайн үед байгуулсан тунхгаар 2 улсын энхийн гэрээ байгуулсны дараа Оросын тал маргаантай байдаг арлуудын 2-ыг Японы талд шилжүүлэн өгөх талаар тусгасан байдаг юм.
Харин Медведевийн айлчлал энэ тунхагт заагаагүй арлыг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлж байж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байна.


















