Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урьж Уулын Карабахын хямрал мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэхийг санал болгосон байна. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм. Ерөнхийлөгч

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын  Ерөнхийлөгч Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урьжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урьжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урьж Уулын Карабахын хямрал мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэхийг санал болгосон байна. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм. Ерөнхийлөгч Путин Армения Ерөнхий сайд НикольПашинян, Азербайжаны Ерөнхийлөгч ИльхамАлиев нартай хэд хэдэн удаа утсаар ярьж зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, хүмүүнлэгийн зорилгоор олзлогсод болон амиа алдсан хүмүүсийн цогцсуудыг солилцохыг уриалсан байна.

Энэ дагуу өчигдөр Москва хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровынзуучлалтай Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарын уулзалт болох тухай мэдээлж байна.

Хуваалцах