Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Аюулгүй байдлын удирдах албан тушаалтнууддаа үүрэг өгчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүй байдлын удирдах албан тушаалтнуудыг цуглуулж, улс орныг нь тогтворгүй болгох гэсэн оролдлогуудаас сэргийлэхийг үүрэг болгожээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Ерөнхийлөгч Аюулгүй байдлын удирдах албан тушаалтнууддаа үүрэг өгчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Аюулгүй байдлын удирдах албан тушаалтнууддаа үүрэг өгчээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүй байдлын удирдах албан тушаалтнуудыг цуглуулж, улс орныг нь тогтворгүй болгох гэсэн оролдлогуудаас сэргийлэхийг үүрэг болгожээ.

Тэрбээр тус улсын Украинтай хиллэдэг баруун бүсэд дроны цуврал халдлага болсны дараа буюу баасан гарагт ингэж мэдэгдсэн байна.

Оросын баруун хилийн Брянск, Курск хотуудад пүрэв гарагт дроны халдлага бүртгэгдэж, байшин барилга өртсөн гэж орон нутгийн удирдлагууд мэдээлсэн.

Мөн Белгород хотод пүрэв гарагаас баасан гараг хүртэл бөмбөгдсөний улмаас гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж байна.

Эдгээр халдлагыг Владимир Путины эсрэг Оросын дотоодын хоёр бүлэг хийсэн гэдгээ мэдэгдээд байна.

Баасан гарагт Британийн Батлан хамгаалах яам "“Оросын командлагчид эх орондоо хамгаалалтаа бэхжүүлэх үү, Украин дахь шугамаа сайжруулах уу" гэдгээ сонгох шаардлагатай болоод байна” хэмээжээ.

Хуваалцах