Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Беларусь улсад айлчлал хийв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой тус улсын нийслэл Минск хотноо уулзан хэлэлцээ хийсэн байна. Путин сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа хамгийн ойрын хөрш улсдаа айлчлал хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Ерөнхийлөгч Беларусь улсад айлчлал хийв
ОХУ-ын Ерөнхийлөгч Беларусь улсад айлчлал хийв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой тус улсын нийслэл Минск хотноо уулзан хэлэлцээ хийсэн байна. Путин сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа хамгийн ойрын хөрш улсдаа айлчлал хийлээ.

Тус уулзалт 2 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын дараа 2 тал хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн байна. Хурлын үеэр, 2 улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэнийгРойтерс агентлаг уламжилсан байна. Энэ хүрээнд, 2 улсын аюулгүй байдлыг хамтран хангахын тулд цэргийн сургуулилалтуудаа үргэлжлүүлэх, зэр зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх зэрэг бүх чиглэлд хамтран ажиллах болсноо мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Путин Беларусь улсад айлчлал хийхээс өмнө түүнийг Орос Украины дайнд Беларусийг татан оролцуулах гэж байгаа гэсэн болгоомжлол нэмэгдээд байсан юм. Харин Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Беларусийн цэргүүд Оросын армитай хамтарч Украин руу дайралт хийж болзошгүй гэсэн таамгийг "үндэслэлгүй" гэж хэлсэн байна.

Хуваалцах