Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч “Өрнөд-2021” цэргийн сургуулилтын явцтай танилцлаа

цэргийн сургуулилтад Орос, Беларусиас гадна Армен, Энэтхэг, Казахстан, Киргиз болон Монгол Улсын цэрэг дайчид оролцож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Ерөнхийлөгч “Өрнөд-2021” цэргийн сургуулилтын явцтай танилцлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч “Өрнөд-2021” цэргийн сургуулилтын явцтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Нижегород мужид болж буй “Өрнөд-2021” цэргийн сургуулилтын явцтай танилцав. ОХУ, Беларусийн Зэвсэгт хүчнийхний хамтарсан цэргийн сургуулилтын үндсэн үе шат өчигдөр эхэлж байгаа юм.

Түүнчлэн цэргийн сургуулилтад Орос, Беларусиас гадна Армен, Энэтхэг, Казахстан, Киргиз болон Монгол Улсын цэрэг дайчид оролцож байна.

Сургуулилтын үеэр хамтын хүчээр дайсны дайралт довтолгоог няцаах, хөдөлгөөнт хамгаалалт хийх, төвлөрсөн галын цохилт өгөх сургуулилт хийх юм.

Томоохон энэ сургуулилт өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд ирэх 16-ны өдөр өндөрлөнө. Нийт 9 орны 200 гаруй цэрэг дайчин 80 нисдэг тэрэг, онгоц, 760 гаруй байлдааны техниктэй оролцож байна.

Ташрамд дуулгахад, Уржигдар Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко цэргийн сургуулилтын талбайд зочилсон. Энэ үеэрээ ОХУ-аас 1 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авахаар төлөвлөж байгаагаа зарласныг нь барууны хэвлэлүүд онцолжээ.

Хуваалцах