ОХУ-ын гадаад хэргийн сайд БНАСАУ-д айлчилж байна
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Солонгост хийх ажлын айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Саяхан Тасс агентлагаас авсан мэдээгээр өнөөдөр өглөөний 9 цагт Сергей Лавров, Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар уулзсанаар түүний айлчлал эхэллээ гэж мэдээлж байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Солонгост хийх ажлын айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Саяхан Тасс агентлагаас авсан мэдээгээр өнөөдөр өглөөний 9 цагт Сергей Лавров, Умард Солонгосын гадаад хэргийн сайд РиЁнХо нар уулзсанаар түүний айлчлал эхэллээ гэж мэдээлж байна.
Умард Солонгосын гадаад хэргийн сайд РиЁнгХо өнгөрсөн 4-р сард Москвад айлчлахдаа Оросын гадаад хэргийн сайдад Пхеньянд айлчлахыг урьсан юм. Сергей Лавров хамгийн сүүлд одоогоос 9 жилийн өмнө буюу 2009 онд Умард Солонгост айлчилж байсан юм байна. Айлчлалынхаа хүрээнд Умард Солонгосын гадаад хэргийн сайд РиЁнг Хотой уулзахын зэрэгцээ Умардын удирдагч Ким Жон унд бараалхах төлөвлөгөөтэй байгаа тухай нь мэдээлж байна.
Зарим шинжээчид түүний энэ айлчлалыг ОХУ ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд уулзалтад бэлтгэх зорилготой байх гэж харж байна. Умард Солонгос АНУ-тай анхны дээд уулзалтаа хийхээсээ өмнө эртний найрсаг харилцаатай байдаг орнуудтайгаа харилцаагаа өргөжүүлэхийг чармайж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна. Мөн энэ онд Умард Солонгос болон ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 ой тохиож байна.
Энэ түүхт ойн жилд Москва Умард Өмнөд хоёр Солонгостой хамтын ажиллагааны гурван талт механизм бүрдүүлэх сонирхолтой байгаагаа Пхеньяны талд илэрхийлж Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгааг талууд уулзалтын үеэрээ мэдэгдэж байсан юм. Тиймээс, талууд энэ тухай асуудлыг мөн голчлон авч хэлэлцэх төлөвтэй байна гэж Оросын агентлагууд мэдээлж байна.


















