ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров Пхеньянд айлчилна
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Солонгост тун удахгүй айлчлах гэж байгаа тухай Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээлж байна. Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг Сергей Лавровыг өнөөдөр тус улсад айлчлахаар төлөвлөсөн гэж мэдээлсэн ч тодорхой цаг хугацааг мэдэгдсэн
Мэдээллийн алба

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Солонгост тун удахгүй айлчлах гэж байгаа тухай Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээлж байна. Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг Сергей Лавровыг өнөөдөр тус улсад айлчлахаар төлөвлөсөн гэж мэдээлсэн ч тодорхой цаг хугацааг мэдэгдсэнгүй.
Умард Солонгосын гадаад хэргийн сайд РиЁнгХо өнгөрсөн 4р сард Москвад айлчлахдаа Оросын гадаад хэргийн сайдад Пхеньянд айлчлахыг урьсан юм. Оросын зарим хэвлэлүүд түүний Умард Солонгос дахь айлчлалыг өнөөдрөөс эхлэн гэж дамжуулж байна. Сергей Лавров хамгийн сүүлд одоогоос 9 жилийн өмнө буюу 2009 онд Умард Солонгост айлчилж байсан юм байна. Айлчлалынхаа хүрээнд Умард Солонгосын гадаад хэргийн сайд РиЁнг Хотой уулзахын зэрэгцээ Умардын удирдагч Ким Жон унд бараалхах төлөвлөгөөтэй байгаа тухай нь мэдээлж байна.
Зарим шинжээчид түүний энэ айлчлалыг ОХУ ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд уулзалтад бэлтгэх зорилготой байх гэж харж байна. Умард Солонгос АНУ тай анхны дээд уулзалтаа хийхээсээ өмнө эртний найрсаг харилцаатай байдаг орнуудтайгаа харилцаагаа өргөжүүлэхийг чармайж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.


















