ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд айлчилж байна
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хотой яриа хэлэлцээ хийлээ. Энэ уулзалтаар сайд нар хоёр талын харилцаа, Солонгосын хогийн зохицуулалтын эргэн тойрны байдлыг хэлэлцсэн аж.
Мэдээллийн алба

Лавров өнгөрсөн сард Ли Ён Хотой Москвад уулзаж байсан бөгөөд тэрбээр хамгийн сүүлд 2009 оны 4 дүгээр сард Умард Солонгост айлчилж байжээ. Магадгүй Лавров энэ айлчлалаараа Ким Жон Ын-тай уулзахыг ажиглагчид үгүйсгэхгүй байгаа бөгөөд Умард Солонгосын удирдагч болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулах оролдлого хийх байх гэж ажиглагчид таамаглаж байна.
Лавров өөрийн энэ айлчлалаараа Москва Солонгосын хойгтой холбоотой асуудалд ямар нэг хэмжээгээр оролцох хүсэлтэй байгаагаа илтгэн харуулах гэж буй бололтой. Тэгээд ч ОХУ Умард Солонгостой хил залгаа улсын хувьд Зүүн Азид геополитикийн хүчний тэнцвэр хааш хэлбийж байгааг маш анхааралтай ажиглаж байдаг юм. Сергей Лавров энэ айлчлалынхаа үеэр умардын их удирдагчид болох Ким Ир Сен болон КимЧенИрын хөшөөнд цэцэг өргөлөө. Хоёр удирдагчийн 25 метр өндөр хүрэл хөшөө Солонгосын хувьсгалын музейн дэргэд Мансудэ уулан дээр байрладаг байна.