Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын гадаад хэргийн сайд Умард Солонгост айлчилна

Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо энэ сарын 9-11ний өдрүүдэд Москвад ажлын айлчлал хийж байна. Өчигдөр тэрээр ОХУ-ын гадаад харилцааны сайд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын гадаад хэргийн сайд Умард Солонгост айлчилна
ОХУ-ын гадаад хэргийн сайд Умард Солонгост айлчилна. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын гадаад хэргийн сайд РиЁнХо энэ сарын 9-11ний өдрүүдэд Москвад ажлын айлчлал хийж байна. Өчигдөр тэрээр ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийж хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Мөн энэ үеэр Умардын төлөөлөгч айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Пхеньянд айлчлахыг урьжээ. Лавров урилгыг хүлээн авсан байна. Тэрээр тус улсад хэзээ айлчлах айлчлалын тов өдрийг тогтоогүй байна.

ОХУ-ынГХ-ийн сайд өмнө нь Пхеньянд айлчилж, 2009 онд Умард Солонгост зэвсгийг асуудлаар урьдчилан хэлэлцээр хийж байсан юм. Энэ онд Умард Солонгос болон ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 ой тохиож байна. Энэ түүхт ойн жилд Москва Умард Өмнөд хоёр Солонгостой хамтын ажиллагааны гурван талт механизм бүрдүүлэх сонирхолтой байгаагаа Пхеньяны талд илэрхийлж Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.

РиЁн Хогийн айлчлал Умардын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүн нартай тус тусын дээд хэмжээний уулзалт хийхийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн айлчлал Пхеньяны хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулах зорилтын хүрээнд болж буйг хэвлэлүүд онцолж байна. Умардын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д гэнэтийн айлчлал хийсний дараахан гадаад хэргийн сайд РиЁнХо БНХАУ-д айлчилсан юм.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Солонгосын талын урилгыг хүлээн авч Пхенянд айлчлахаар болсон байна.

Хуваалцах