ОХУ-ын гадаад хэргийн сайд Япон Улсад айлчилна
ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров ойрын хугацаанд Япон улсад айлчлахаар болсон байна. Энэ тухай өчигдөр Японы гадаад хэргийн сайд Таро Коно сэтгүүлчдэд
Мэдээллийн алба

ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров ойрын хугацаанд Япон улсад айлчлахаар болсон байна. Энэ тухай өчигдөр Японы гадаад хэргийн сайд ТароКоно сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолсон байна. Хоёр улсын гадаад хэргийн сайдын хувьд саяхан Герман улсад болж өндөрлөсөн Мюнхений аюулгүй байдлын олон улсын 55 дахь удаагийн бага хурлын үеэр уулзаж дараагийн сайдын нарын түвшний уулзалтыг Токио хотноо зохион байгуулахаар тохиролцжээ.
Мөн талууд энэ уулзалтын үеэр энхийн гэрээ байгуулах асуудал бол ганц уулзалтаар шийдэгдэх асуудал биш ээ гэдэг байр сууринд санал нэгдсэнийг онцолж байна. Сергей Лавровын мэдэгдсэнээр ОХУ болон Японы Гадаад хэргийн дэд сайд Игорь МоргуловТакэоМори нар найрамдлын гэрээний асуудлаар ойрын 2 долоо хоногт зөвлөлдөх уулзалт хийх бөгөөд ирэх 4 дүгээр сарын 2-нд стратегийн яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.


















