ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах хүсэлтэй иргэдийг энэ сарын 14 хүртэл бүртгэнэ
ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах хүсэлтэй иргэдийг 3 дугаар сарын 14-ний 13 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Оросын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчийн газар, Оросын Шинжлэх ухаан соёлын төвөөс санууллаа.
Мэдээллийн алба

ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдийг 3 дугаар сарын 14-ний 13 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Оросын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчийн газар, Оросын Шинжлэх ухаан соёлын төвөөс санууллаа.
ОХУ-ын Засгийн газраас жил бүр 15 мянган тэтгэлэгт хөтөлбөрийг дэлхий даяар зарладаг. Үүнээс манай улсад 500 хуваарийг олгодог. Энэ жилийн бүртгэл 2-р сарын 10-наас эхэлсэн бөгөөд Ковид-19 халдвар тархахаас сэргийлж, хөл хорио тогтоосонтой холбоотой цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалтыг мөн цахимаар зохион байгуулах гэж байна.
Өөрөөр хэлбэл, бүртгэл 3 дугаар сарын 14-ний 13 цаг хүртэл үргэлжилж, 3 дугаар сарын 16-наас сонгон шалгаруулалтын эхний шалгаруулалтыг баримт бичгийн бүрдүүлэлтээр зохион байгуулна.
Улмаар 3-р дугаар сарын 19-нд эхний шатанд тэнцсэн иргэдийн нэрсийг Оросын шинжлэх ухаан соёлын төвийн мэдээллийн самбарт болон цахим хуудаснаа байршуулах юм.
Харин дараагийн шалгуур нь ганцаарчилсан цахим ярилцлага байна. Ингээд 4 дүгээр нэгэн гэхэд эцсийн байдлаар тэнцсэн иргэдийн материалыг Москва хот руу илгээж, ОХУ-ын их дээд сургуульд хуваарилна гэж ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Оросын Шинжлэх ухаан соёлын төвийн дэд захирал Татьяана Чагдуровна Будаева хэллээ. Түүний ярилцлагыг орчуулгын хамт хүргэе.


















