Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын иргэд шинэ жилийн баярт зориулсан худалдан авалт их хийж байна

ОХУ-д өнгөрсөн 24 цагт батлагдсан тохиодлын тоо 30 мянга орчмоор нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо нь 2 сая 992 мянгыг даваад байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт 636 аар нэмэгдэж 53 мянгад хүрсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын иргэд  шинэ жилийн баярт зориулсан худалдан авалт их хийж байна
ОХУ-ын иргэд шинэ жилийн баярт зориулсан худалдан авалт их хийж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-д өнгөрсөн 24 цагт батлагдсан тохиодлын тоо 30 мянга орчмоор нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо нь 2 сая 992 мянгыг даваад байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт 636 аар нэмэгдэж 53 мянгад хүрсэн.

Гэсэн ч тус улсын эрх баригчид зул сар, шинэ жилийн баяраар хатуу хөл хорионы дэглэм тогтоогоогүй бөгөөд одоогоор иргэддээ хандаж халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг анхааруулж, хэсэгчилсэн хорионуудыг л тогтоож байгаа юм. Тиймээс ч худалдааны төв, их дэлгүүрүүд энэ өдрүүдэд шинэ жилийн баярын бэлгээ авах гэсэн үйлчлүүлэгч ихтэй байна.

Иргэдийн хувьд коронавирус баярын уур амьсгалыг нь эвдэж чадахгүй. Гараа сайтар ариутгаж, амны хаалтаа гадуур явахдаа зүүж, гэр бүлийнхээ хүрээнд олон хүн цуглуулахгүйгээр шинэ оноо угтан авахаа илэрхийлж байна.

Хуваалцах