Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын хэд хэдэн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарлалаа

Украинд болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Оросын хэд хэдэн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарласан тухай

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын  хэд хэдэн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарлалаа
ОХУ-ын хэд хэдэн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарлалаа. Зураг: МҮОНРТ

Украинд болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Оросын хэд хэдэн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарласан тухай ОХУ-ын агаарын тээврийн агентлаг Росавиациа мэдэгдлээ.

Украины эргэн тойронд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Москвагийн цагаар 2 дугаар сарын 24-ний 03.45 цагаас эхлэн Оросын өмнөд хэсгийн хэд хэдэн нисэх онгоцны буудлын нислэгийг зогсоолоо гэж Росавиациагийн мэдэгдэлд дурджээ.

Одоогоор дараах онгоцны буудлуудад нислэгүүд түр зогсоод байна. Үүнд: Ростов, Краснодар, Анапа, Геленджик, Элиста, Ставрополь, Белгород, Брянск, Орел, Курск, Воронеж, Симферополь, Крым багтаж байна.

Уг нь хязгаарлалт нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ гэж нисэхийн удирдлагууд мэдэгджээ.

Хуваалцах