Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын коммунист намын нэр дэвшигч өлсгөлөн зарлажээ

Приморийн хязгаарын захирагчийн албан тушаалд Коммунист намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Андрей Ищенко өлсгөлөн зарласан байна. Тэрээр Владивосток, Находка, Уссурийск болон Артемд болсон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын коммунист намын нэр дэвшигч өлсгөлөн зарлажээ
ОХУ-ын коммунист намын нэр дэвшигч өлсгөлөн зарлажээ. Зураг: МҮОНРТ

Приморийн хязгаарын захирагчийн албан тушаалд Коммунист намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Андрей Ищенко өлсгөлөн зарласан байна. Тэрээр Владивосток, Находка, Уссурийск болон Артемд болсон санал хураалтын дүнг эсэргүүцэж байгаагаа ийм аргаар илэрхийлж байгаа юм байна. Мужийн захирагчийн сонгуулийн санал хураалт дуусч санал тоолж эхлэхэд Ищенко тус хязгаарын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Андрей Тарасенкогоос 8 хувийн илүү саналтайгаар тэргүүлж явсан юм байна.

Гэвч өнөө өглөө Андрей Тарасенкогийн авсан санал 49,02 хувьд хүрч Ищенкогоос 0,5 хувийн саналаар ялагч болсон дүнг Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн байна. Тиймээс Ищенко сонгуулийн дүнг эсэргүүцэн хугацаагүй өлсгөлөн зарлаж дэмжигчиддээ хандаж нэгдэхийг уриалсан байна.

Хуваалцах