Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын онгоцны нисгэгчид амь үрэгджээ

Сирид "Исламын улс" террорист бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн нисэх хүчний Ф-16 нисэх

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын онгоцны нисгэгчид амь үрэгджээ
ОХУ-ын онгоцны нисгэгчид амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Сирид "Исламын улс" террорист бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн нисэх хүчний Ф-16 нисэх онгоц пуужин харван сөнөөсөн тухай бид та бүхэнд мэдээлсэн. Хөлгийн багийн 2 нисгэгч онгоц сүйрэхээс өмнө шүхрээр үсэрч амжсан ч, Сирийн хойд хэсэгт байрладаг босогчдын нээсэн галд өртөн амиа алдсан гэх мэдээ ирлээ.

Сирийн нутаг дахь Туркмений босогчид Оросын хоёр нисгэгчийг газардсаны дараа буудаж, хөнөөсөн гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна хөлгийн багийн гишүүдийг аврахаар явсан нисдэг тэрэг босогчдын суманд өртөн, дотор нь явсан нэг цэрэг амь үрэгджээ. Гэхдээ Туркийн албан эх сурвалж байлдааны нисэх онгоцны нэг нисгэгч амьд үлдсэн байж магадгүй гэж мэдээлж байна.

Оросын байлдааны онгоц Туркийн хилийг зөрчсөн учраас сөнөөсөн гэх тайлбарыг Турк улс хийж байгаа. Гэхдээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тайлбарыг үгүйсгэж, Оросын онгоц Сирийн нутаг дэвсгэрт, Турктэй залгаа хилээс нэг км зайд байхдаа суманд оногдсон гэж мэдэгдсэн байна.

Хуваалцах