Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын онгоцыг дэлбэлсэн гэх тэсрэх бөмбөгийн зураг дэлгэгдлээ

ОХУ-ын агаарын тээврийн “Когалым Авиа” компанийн А321 онгоцыг сүйрүүлэхэд ашигласан гэх гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийн зургийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын онгоцыг дэлбэлсэн гэх тэсрэх бөмбөгийн зураг дэлгэгдлээ
ОХУ-ын онгоцыг дэлбэлсэн гэх тэсрэх бөмбөгийн зураг дэлгэгдлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын агаарын тээврийн “Когалым Авиа” компанийн А321 онгоцыг сүйрүүлэхэд ашигласан гэх гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийн зургийг "Исламын улс" бүлэглэл цахим сүлжээнд цацжээ. Тус бүлэглэлийн англи хэлээр гардаг сэтгүүлд нийтэлсэн энэхүү гэрэл зурагт ундааны лааз, тэслэгч, асаагуур зэргийг харуулсан байна.

Гэхдээ гэрэл зурагт үзүүлсэн тэсрэх бөмбөг хэрхэн ажилладаг талаар "Исламын улс" бүлэглэл ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Тус бүлэглэлийн сэтгүүлд мэдээлснээр алан хядагчид Шарм-эль-Шейхийн нисэх буудлын хяналт шалгалтыг төвөггүй давж, Оросын онгоцонд тус тэсрэх бөмбөгийг суурилуулсан байна. Энэхүү тэсрэх бөмбөгийг АНУ-ын онгоцонд суурилуулахаар төлөвлөж байсан ч Орос өөрсдийнх нь эсрэг агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснийг харгалзан энэ төлөвлөгөөгөө өөрчилсөн гэжээ.

ОХУ-ын холбогдох албаныхан тус зургийг нягталж үзээд, иргэний агаарын тээврийн онгоцыг нь сүйрэлд хүргэсэн этгээдүүдийг илрүүлж, хариуцлага тооцохын тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ мэдэгдсэн байна. Оросын Холбооны Улсын аюулаас хамгаалах алба А321 онгоцны сүйрэлд гэм буруутай этгээдүүдийн тухай мэдээллийг 50 сая америк доллараар үнэлээд байгаа юм.

Хуваалцах