ОХУ-ын сансрын нисэгчид задгай сансарт ажилласан амжилтаа шинэчлэн тогтоолоо
ОХУ-ын сансрын нисэгч Александр Мисуркин болон Антон Шкаплеров нар Олон улсын сансрын станцын гадна байрлах ОХУ-ын талын “Звезда” нэртэй модулийн антеныг засаж, шинэчлэн солихоор задгай сансарт ажилласан байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын сансрын нисэгч Александр Мисуркин болон Антон Шкаплеров нар Олон улсын сансрын станцын гадна байрлах ОХУ-ын талын “Звезда” нэртэй модулийн антеныг засаж, шинэчлэн солихоор задгай сансарт ажилласан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ үеэр тус хоёр сансрын нисэгч ОХУ-ын сансрын нисэгчдийн задгай сансарт ажилласан хугацаанаас илүү хугацаагаар ажиллаж улмаар дээд амжилт тогтоосон хэмээн онцоллоо.
ОХУ-ын сансрын нисэгч Александр Мисуркин болон Антон Шкаплеров нар задгай сансарт 8 цаг 13 минут ажиллаж өмнөх удаагийн ОХУ-ын сансрын нисэгчдийн дээд амжилтыг эвдэж чадсан байна. Тухайн үед анх 2013 онд ОХУ-ын сансрын нисэгч ОлегКотов, Сергей Рязанский нар задгай сансарт дэлхийн тойрог замд байрлах олон улсын сансрын станцад 8 цаг 7 минутын турш ажиллаж дээд амжилт тогтоож байжээ. Харин түүхэнд задгай сансарт хамгийн удаан ажил, үүрэг гүйцэтгэсэн сансрын нисэгчдээр АНУ-ын сансрын нисэгчид нэрлэгддэг.

Тодруулбал, 2001 оны 3 дугаар сарын нэгэнд Америкийн сансрын нисэгч Жеймс Восс, Сьюзен Хелмс нар задгай сансарт, жингүйдлийн орон зайд 8 цаг 56 минут бараг 9 минут орчим ажиллаж дээд амжилт тогтоож байсан юм байна.


















