Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын шинэ засгийн газар энэ долоо хоногт байгуулагдана

Энэ сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөснөөр тус улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Гэхдээ шинэ засгийн газар эмхлэн байгуулах

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын шинэ засгийн газар энэ долоо хоногт байгуулагдана
ОХУ-ын шинэ засгийн газар энэ долоо хоногт байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөснөөр тус улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Гэхдээ шинэ засгийн газар эмхлэн байгуулах хүртэл сайд нар үүрэг гүйцэтгэгчийн хувиар ажлаа үргэлжлүүлж байдаг юм. ОХУ ын Ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөх уулзсан. Тэрээр сайд нарын танхимын ажлыг өндрөөр үнэлж мөн ирээдүйн засгийн газрын ирэх 6 жилд хийж хэрэгжүүлэх ажлын тухай танилцуулж байсан юм.

Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч хоёр долоо хоногийн хугацаанд Төрийн Думд өргөн барих учиртай. ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев ерөнхийлөгч Путинд шинээр байгуулагдах засгийн газрын тухай засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн болон сайд нарын нэрсийг өчигдөр өргөн барьсан байна. Шинэ засгийн газрын бүтцэд тийм ч их өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж ерөнхий сайд Медведев үзэж байна. Түүний шинээр байгуулагдах засгийн газрын бүрэлдэхүүнд гүйцэтгэх агентлагуудын өнөөгийн тогтолцоог бага зэрэг өөрчилж илүү оновчтой болгох хэд хэдэн санал тусгагдсан байна.

Тухайлбал, одоогийн мэдээлэл холбооны технологийн яамыг дижитал хөгжлийн яам болгон өөрчлөх зэрэг саналыг тусгаж өгсөн байна. Мөн боловсрол шинжлэх ухааны яамыг ерөнхий боловсролын яам болон шинжлэх ухаан дээд боловсролын яам болгож салгах саналыг мөн тусгасан байна.

Хуваалцах