ОХУ-ын телевизийн алдарт сэтгүүлч С.Доренко нас баржээ
1990-ээд онд дээрх улсад А.Невзоров гэдэг сэтгүүлч мөн түүн шиг их хөдөлгөөнтэй байж. Хаана байлдаан болно, тэнд л явж байдаг.
Мэдээллийн алба

ОХУ-ын телевизийн алдарт сэтгүүлч С.Доренко өчигдөр нас баржээ. Түүний хийсэн, хэлсэн, дуугарсан болгон нь дуулиан шуугиан тарьдаг байв. Мөн болох бүтэхгүй юмны хойноос их явдгаас гадна ялангуяа нэр нөлөө бүхий хүмүүсийг их шүүмжилдэг байсан гэнэ.
1990-ээд онд дээрх улсад А.Невзоров гэдэг сэтгүүлч мөн түүн шиг их хөдөлгөөнтэй байж. Хаана байлдаан болно, тэнд л явж байдаг. С.Доренко агсны үхлийн шалтгааныг тодруулахад мотоциклтой явж байгаад унасан гэнэ.
Тэрээр нэгэн удаа Оросын коммунист намынханы улаан нүүр рүү харж байгаад "Би Википедиа танай хоёрт байнга хандив өргөж ирсэн хүн. Одоо харжээ байхад энэ улсыг хүн шиг улс болгоход Википедиа нь Коммунист намаасаа хамаагүй илүү хэрэгтэй юм байна. Одоо би танайд өгдөг хувиа Википедиа-д өгдөг болно. Энэ ард түмэнд тэр нь хавьгүй өгөөжтэй. Та нар гомдохгүй юм байгаа биз дээ" гэж байжээ.






















