Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын журмыг өөрчилнө

ОХУ-д суралцах оюутнуудыг нэгдсэн байдлаар элсүүлдэг байхаар ярьж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ОХУ-д суралцах оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэхээр манай талаас Оросын талтай ярьж байгаа. Гэхдээ манайхаас ОХУ-д сурахаар хуваариа авсан оюутны заримыг сургууль нь хүлээж авалгүй буцаах

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын журмыг өөрчилнө
ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын журмыг өөрчилнө. Зураг: МҮОНРТ

ОХУ-д суралцах оюутнуудыг нэгдсэн байдлаар элсүүлдэг байхаар ярьж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ОХУ-д суралцах оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэхээр манай талаас Оросын талтай ярьж байгаа. Гэхдээ манайхаас ОХУ-д сурахаар хуваариа авсан оюутны заримыг сургууль нь хүлээж авалгүй буцаах тохиолдол их байдгийг салбарын сайд нь хэлж байна.

Тиймээс Монголдоо тэнцэж хуваарь авсан хүүхдүүдийг нэгдсэн байдлаар эндээс шалгаруулж, ОХУ-д аль, аль сургуульд сурахыг зарладаг тогтолцоо руу шилжихээр ажиллаж байна гэж БШУ-ны сайд Л.Гантөмөр ярилаа.

Түлхүүр үг:ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын журмыг өөрчилнө
Хуваалцах