Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын Төрийн Думын даргад Ерөнхий сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкинд бараалхлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Төрийн Думын даргад Ерөнхий сайд бараалхав
ОХУ-ын Төрийн Думын даргад Ерөнхий сайд бараалхав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкинд бараалхлаа.

Энэ удаагийн албан ёсны айлчлал нь уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин илэрхийллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-тай уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гээд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн ОХУ-тай төмөр зам, барилга, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт хамтын ажиллагаатай салбаруудаас гадна хурдны зам зэрэг шинэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ.

Хуваалцах