Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалаар транзит тээврийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ сарын гурванд манай улсад ажлын айлчлал хийнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалаар транзит тээврийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэв
ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалаар транзит тээврийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ сарын гурванд манай улсад ажлын айлчлал хийнэ. Түүний айлчлалын гол зорилго нь Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн үйл ажиллагаанд оролцох юм. Гэсэн хэдий ч энэ үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчлан уулзаж, албан ёсны яриа хэлэлцээ хийнэ.

Мөн бусад холбогдох албаны хүмүүс ч салбар салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцана. Үүнд, иргэд хооронд харилцан визгүй зорчихоос эхлээд Асгатын мөнгөний ордод хамтарсан үйлдвэр байгуулах, 1949 оны төмөр замын гэрээг шинэчлэх, эрчим хүчний талаарх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засгийн хүрээг өргөтгөх, дамжин өнгөрөх тээврийн бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ярих юм.

Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ удаа ажлын айлчлал хийж байгаа учир олон асуудлыг шийдэх боломж гарахгүй. Тиймээс дамжин өнгөрөх тээвэр, худалдааны алдагдлыг бууруулах яриа хэлэлцээг урагшлуулах нь хамгийн чухал гэж Стратегийн судалгааны хүрээлэнгийн хэлтсийн дарга Б.Базарваань ярилаа.

Хуваалцах