Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын В.Хадарин дэлхийн цомын гараанд түрүүллээ

ОХУ-ын 18 настай залуу тамирчин Хадарин снөүбордын дэлхийн цомын “Big Air” ангилалд түрүүлсэн анхны орос тамирчин боллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын В.Хадарин дэлхийн цомын гараанд түрүүллээ
ОХУ-ын В.Хадарин дэлхийн цомын гараанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

23 дахь удаагийн снөүбордын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа эрэгтэй тамирчид мөн энэ өдөр Москва хотноо “Big Air” ангилалд ур чадвараа сорин өрсөлдсөн. Тус ангилын энэ улирлын 5 дахь гарааг зохион байгуулагч орны тамирчин Влад Хадарин өнөөдрийн шилдэг нь байлаа. ОХУ-ын 18 настай залуу тамирчин Хадарин 182.25 оноо авсан нь түүний хувийн дээд амжилт болсон юм. Мөн тэрээр оросын тамирчдаас снөүбордын дэлхийн цомын “Big Air” ангилалд түрүүлсэн анхны тамирчин боллоо.

Тэгвэл Канадын Антонь Трукон дэд байрт, Норвегийн Фридтиоф Тишендорф 3-р байрт орж, өнөөдрийн гарааг амжилттай өндөрлүүллээ. “Big Air” ангиллын сүүлийн буюу 6 дахь гараа ирэх 2-р сарын 11-нд Канадын “Күэбек Сити” дэх цанын баазад болно.

Хуваалцах