Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын зарим муж ажлын бус 7 хоногоо дахин сунгаж байна

ОХУ даяар ажлын бус 7 хоног эхлээд дөрөв хонож байгаа хэдий ч "Ковид-19" цар тахлаар нас барсан хүний тоо дахиад хамгийн олон бүртгэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын зарим муж ажлын бус 7 хоногоо дахин сунгаж байна
ОХУ-ын зарим муж ажлын бус 7 хоногоо дахин сунгаж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ даяар ажлын бус 7 хоног эхлээд дөрөв хонож байгаа хэдий ч "Ковид-19" цар тахлаар нас барсан хүний тоо дахиад хамгийн олон бүртгэгдлээ.

Тодруулбал, Оросын цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн мэдээлснээр мягмар гарагт ОХУ даяар "Ковид-19" цар тахлын халдварт 39 008 тохиолдол, нас барсан 1178 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Засгийн газрын харьяа ажлын хэсэг халдварын шинэ тохиолдол болон нас барсан тохиолдлын тоо өнгөрсөн сараас хойш бараг өдөр бүр өсөж байгаа гэж мэдээлжээ. Цар тахлын халдварыг хягаарлахын тулд Оросын ерөнхийлөгч Путин 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-нийг хүртэл ажлын бус долоо хоног зарласан. Цар тахлын байдал хүнд байгаа муж хотуудад хэрэв шаардлагатай гэж үзвэл ажлын бус долоо хоногийг сунгах үүргийг Кремлийн тэргүүн өгсөн байна.

Энэ дагуу Новогород муж ажлын бус долоо хоногийг дахин нэг долоо хоногоор сунгасан байна. Оросд вакцинжуулалтын хувь бага, цар тахлаас урьдчилан сэргийлэх иргэдийн хандлага сул, засгийн газар нь хатуу хөл хорио, хязгаарлалт тогтоохоос зайлсхийсэн бодлого барьж байгаагаас цар тахал давалгаалж байна гэж хэвлэлүүдэд онцолж байна.

Орос нь хэдийгээр коронавирусний эсрэг вакциныг хамгийн анх хөгжүүлсэн ч одоогоор тус улсын 146 сая хүний 35 орчим хувь нь коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагджээ. Цар тахлын улмаас Оросд 240гаруй мянган хүн нас барсан нь Европын бүс нутагтаа хамгийн өндөр хувьтайд тооцогдож байгаа юм.

Хуваалцах