Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын зарим тосгонд цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ

ОХУ–ын хамгийн хойд бүсийн зарим тосгонд цагаан туйлын цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ. Энэ нь дэлхийн дулааралтай холбоотой гэж зарим шинжээч үзэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын зарим тосгонд цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ
ОХУ-ын зарим тосгонд цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ–ын хамгийн хойд бүсийн зарим тосгонд цагаан туйлын цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ. Энэ нь дэлхийн дулааралтай холбоотой гэж зарим шинжээч үзэж байгаа юм.

ОХУ-ынЧукоткын Автономит Тойрогт багтах Рыркайпий гэх тосгоны ойролцоо 50 гаруй туйлын баавгай нүүдлэн ирээд байгаа юм. Үүнээс үүдэн тус тосгон дахь олон нийтийн бүхий л үйл ажиллагааг цуцалж, орон нутгийн иргэд сургуулийн эргэн тойронд харуул хамгаалалтад гарч эхэлжээ. Харин шинжээчид цагаан баавгай Оросын хойд зүгийн энэхүү тосгоны ойролцоо олон тоогоор үзэгдэх болсон явдлыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбон тайлбарлаж байна.

Дулаарлаас үүдэн далайн тэнгисийн эргийн мөс сайн бэхжихгүй байгаа нь цагаан баавгай ан хийхэд хүндрэл учруулж, туйлын баавгайнууд хоол хүнсээ тэнгисээс бус тосгоны ойролцоогоос хайхад хүрч байгааг онцолжээ. Ер нь Чукоткын бүс дэх Рыркайпий тосгонд цагаан баавгай зочлох түгээмэл болж байгаа учраас энэхүү жижиг суурин газрыг өөр аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ёстой талаар зарим шинжээч байр сууриа илэрхийлсэн байна. Рыркайпийгаас холгүйхэн буюу 2.2 км-ын зайд туйлын баавгайн төрөлх нутаг оршдог гэнэ. Харин цагаан баавгайн бүс нутагт хэт дулаарал ажиглагдаж байгааг шинжээчид онцолсон байна.

Хуваалцах