Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын Засгийн газар Монголын 600 элсэгчид боловсролын тэтгэлэг олгоно

Энэ жил ОХУ нийт 600 монгол иргэнийг Засгийн газрынхаа тэтгэлгээрээ тус улсын их, дээд сургуульд суралцуулах болсноо мэдэгдсэн нь өмнөх оныхоос зуун хуваариар өсчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Засгийн газар Монголын 600 элсэгчид боловсролын тэтгэлэг олгоно
ОХУ-ын Засгийн газар Монголын 600 элсэгчид боловсролын тэтгэлэг олгоно. Зураг: МҮОНРТ

Энэ жил ОХУ нийт 600 монгол иргэнийг Засгийн газрынхаа тэтгэлгээрээ тус улсын их, дээд сургуульд суралцуулах болсноо мэдэгдсэн нь өмнөх оныхоос зуун хуваариар өсчээ.

Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Оросын тэргүүлэх их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй Монгол Улсын иргэдийг аль хэдийн бүртгэж эхэлжээ. Тодруулбал, бүртгэл энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 30-ны өдөр хаагдана.

Сонирхуулахад, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар зохион байгуулах юм байна.

Хуваалцах