Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын засгийн газрын дарга Дмитрий Медведев БНХАУ-д айлчилж байна

ОХУ-ын засгийн газрын дарга Дмитрий Медведевийн БНХАУ-д хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Бээжин хотын Ардын хурлын ордонд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын уулзалт хэлэлцээ боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын засгийн газрын дарга Дмитрий Медведев БНХАУ-д айлчилж байна
ОХУ-ын засгийн газрын дарга Дмитрий Медведев БНХАУ-д айлчилж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын засгийн газрын дарга Дмитрий Медведевийн БНХАУ-д хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Бээжин хотын Ардын хурлын ордонд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын уулзалт хэлэлцээ боллоо.

Энэ уулзалтаар 2 талын харилцаа, хамтын ажиллагааны тухай хэлэлцлээ. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян тус улсын Коммунист намын 19-р их хурлын дараа айлчилж байгаа анхны гадаад орны удирдагч болж байгааг онцлоод Хятадын удирдагч Си Зиньпин 2 орны харилцаа, хамтын ажиллагааг өндөр, дээд түвшинд хүргэхээ баталж буйг мэдэгдсэн юм. Мөн Хятад улс харилцан илтгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийг илэрхийлсэн юм.

Засгийн газар хоорондын энэ яриа хэлэлцээний дараа 2 тал эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Оросын засгийн газрын дарга Дмитрий Медведев мөн Хятадын удирдагч Си Зиньпинд бараалхлаа. Тяньаньмэний талбай дахь ардын баатруудын хөшөө дурсгалд цэцэг өргөж, Жэнминь Жибао сонины төв байранд зочилсон юм.

Хуваалцах