Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 383 иргэн суралцана

Гадаадад суралцах ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа. 2014-2015 хичээлийн жилээс тус улсын их, дээд сургуулиудад Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр суралцуулах 383 хуваарь ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 383 иргэн суралцана
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 383 иргэн суралцана. Зураг: МҮОНРТ

Гадаадад суралцах ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа. 2014-2015 хичээлийн жилээс тус улсын их, дээд сургуулиудад Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр суралцуулах 383 хуваарь ирсэн байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар) Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг бүртгэж эхэллээ.

Тодруулбал, бакалавр 122, мэргэжлийн сургалт 63, магистратур 22, аспирантур 19, ординатур нэг, мэргэжил дээшлүүлэх 15, иргэний хамгаалал, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах чиглэлээр сургалт явуулдаг ОХУ-ын их, дээд сургуулиудад 11, атомын эрчим хүчний "Росатом" Улсын корпорацийн их, дээд сургуулиудад бакалавр зургаа, мэргэжлийн сургалт дөрөв, мэргэжил дээшлүүлэх тав, ОХУ-ын зам харилцааны яам (ОХУЗХ)-ны их, дээд сургуулиудад төмөр замын чиглэлээр (бэлтгэл анги, мэргэжил заагаагүй) 70, ОХУ-ын дотоод хэргийн яамны их, дээд сургуулиудад (бэлтгэл анги, мэргэжил заагаагүй) 16 хуваарь ирсэн байна.

Хуваалцах