Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын зэвсэгт хүчний чадамж америкчуудыг түгшээж байна

Европ дахь Америкийн хуурай замын цэргийн хүчний командлагч генерал Бен Ходжес долоо хоног тутмын “Дэфэнс ньюс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, ОХУ-ын зэвсэгт хүчний маш хурдан байрлалаа солих

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын зэвсэгт хүчний чадамж америкчуудыг түгшээж байна
ОХУ-ын зэвсэгт хүчний чадамж америкчуудыг түгшээж байна. Зураг: МҮОНРТ

Европ дахь Америкийн хуурай замын цэргийн хүчний командлагч генерал Бен Ходжес долоо хоног тутмын “Дэфэнс ньюс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, ОХУ-ын зэвсэгт хүчний маш хурдан байрлалаа солих чадамж түүний сэтгэлийг багагүй түгшээж байгааг хүлээсэн байна. Тэбрээр энэ талаар хэлэхдээ, маш хурдан олон тооны цэрэг, техник шилжүүлэх оросуудын чадамж намайг зовоож байна гэж онцолжээ.

“Бидэнд тагнуулын мэдээ дутагдаж байгаа. Урьдчилан мэдээлэх систем байхгүй байгаа нь оросуудын нэг зэрэг олон тооны цэрэг, техник шилжүүлэх чадамжийн дэргэд юу ч биш. Оросууд хэрэв хүсвэл Балтын тэнгист орох үүд хаалгыг нүд ирмэхийн зуур хааж, боож чадна” гэж генерал Ходжис хэлээд, Крымд ч гэсэн оросууд яг адил чадамжтайг дурдаж, шаардлага гарвал Оросын тэнгисийн цэргийн хүчин Хар далайд орох хаалгыг хааж чадна гэлээ.

Мөн генерал Бен Ходжесийн үзэж байгаагаар, Москва агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах техник хэрэгслийн тусламжтай Газрын дундад тэнгисийн дөрөвний нэгтэй тэнцэхүйц хэмжээний газар нутгийг хэн ч орж, гардаггүй бүс болгож чадах гэнэ.

Хуваалцах