Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Окинава дахь баазыг нүүлгэх эсэхийг Японы дээд шүүх шийднэ

Японы Окинава аралд байрладаг АНУ-ын агаарын цэргийн баазыг нүүлгэх асуудлаар тус улсын засгийн газар, мужийн захиргааны хооронд маргаан үүсээд байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Окинава дахь баазыг нүүлгэх эсэхийг Японы дээд шүүх шийднэ
Окинава дахь баазыг нүүлгэх эсэхийг Японы дээд шүүх шийднэ. Зураг: МҮОНРТ

Японы Окинава аралд байрладаг АНУ-ын агаарын цэргийн баазыг нүүлгэх асуудлаар тус улсын засгийн газар, мужийн захиргааны хооронд маргаан үүсээд байгаа. Энэ маргааныг ирэх долоо хоногийн эхээр Японы дээд шүүхэд хандан, шийдвэрлүүлэхээр болсон тухай тус улсын засгийн газар мэдэгдлээ.

АНУ-ын Футенма агаарын цэргийн бааз одоо Окинавагийн хүн ам шигүү суурьшсан бүсэд оршдог учраас Японы засгийн газар тус баазыг мужийн алслагдсан эрэгт нүүлгэхээр шийдвэрлэж, Окинава мужийн өмнөх захирагч газар ашиглах зөвшөөрөл олгосон юм. Харин өнгөрсөн онд сонгогдсон мужийн шинэ захирагч Такеши Онага энэ зөвшөөрлийг цуцалснаар Засгийн газар, мужийн захиргааны хооронд маргаан дэгдээд байна.

Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам Окинавагийн захирагчийг газрын зөвшөөрөл цуцалсан шийдвэрээ ирэх Баасан гараг гэхэд хүчингүй болгохыг зөвлөсөн мэдэгдэл хүргүүлсэн юм байна. Гэхдээ Онага энэ зөвлөмжийг хүлээн авахгүй гэсэн учраас Засгийн газар маргааныг дээд шүүхэд хандан, шийдвэрлүүлэхээр болсон байна.

Окинавагийн ард иргэдийн олонх нь АНУ-ын баазыг тус мужаас бүр мөсөн нүүлгэх хүсэлтэй байна. Тэдний дунд мужийн өөр хэсэгт баазыг нүүлгэснээр байгаль орчинд халтай гэж үзэх иргэд олон байгаагийн дээр, АНУ-ын баазын цэргүүд хэрэг төвөг их учруулдаг гэж буруутгаж ирсэн юм байна.

Хуваалцах