Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Окинавад сакура цэцгийн наадам эхэлжээ

Өнгөрсөн бямба гарагаас Японы өмнө зүгийн, хамгийн дулаан уур амьсгалтай Окинава мужийн ууланд эрт нахиалсан сакура цэцгийн наадам эхэлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Окинавад сакура цэцгийн наадам эхэлжээ
Окинавад сакура цэцгийн наадам эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагаас Японы өмнө зүгийн, хамгийн дулаан уур амьсгалтай Окинава мужийн ууланд эрт нахиалсан сакура цэцгийн наадам эхэлжээ. Мотобу хотын Яэдаке уулын бэлээс 450 метрийн өндөр оргил хүрсэн 4 км замын дагуу 7000 шахам сакура ургадаг юм байна. Эндэх сакура 12 сарын сүүл хавиас дэлгэрч эхэлжээ. 1-р сард сакура цэцэглэнэ гэж төсөөлөөгүй аялагч амрагчдад энэ үйл явдал гэнэтийн сонин сайхан тохиол болж байгааг хэлж байна.

Наадам 2-р сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Окинавад сакура цэцэг уг нь 2-р сард голдуу дэлгэрдэг. Үүний зэрэгцээ Японы цаг уурын агентлагаас энэ сарын 9-нд нийтлүүлсэн 2025 оны сакура цэцэглэх цаг хугацааны төлөвөөр бол, 1-3-р сард агаарын температур ердийн эсвэл ялимгүй дулаан байх учир өмнөх жилийнхтэй ойролцоо үеэр цэцэглэнэ гэж гарчээ.

Хуваалцах