Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын салбар зөвлөл”-ийг сумдад байгуулав

Ашигт малтмалын орд бүхий орон нутагт уул уурхайн компани болон төр, иргэдийн хооронд зөрчил гарах явдал байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын салбар зөвлөл”-ийг сумдад байгуулав
“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын салбар зөвлөл”-ийг сумдад байгуулав. Зураг: МҮОНРТ

Ашигт малтмалын орд бүхий орон нутагт уул уурхайн компани болон төр, иргэдийн хооронд зөрчил гарах явдал байдаг. Энэ нь аль, аль талдаа мэдээлэл муутай, хамтын ажиллагааны бүтэц байхгүйгээс болдог байна. Тиймээс Дорноговь аймагт “төр, иргэний нийгэм, компани” гэсэн гурван талаас бүрдсэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын салбар зөвлөл”-ийг ашигт малтмалын орд бүхий сумдад байгуулж байгаа ажээ.

Манай улсад ашигт малтмалын орд бүхий 100 гаруй сум байдаг бөгөөд одоогоор 19 аймаг 10 суманд салбар зөвлөл байгуулагдсан ч цаашид 90 суманд байгуулах шаардлагатай байгаа гэнэ. Гэхдээ одоо байгуулагдчихаад байгаа салбар зөвлөлүүд санхүүжилт нь шийдэгдээгүй, үйл ажиллагааны хөшүүрэг байхгүй зэрэг олон зүйлээс шалтгаалан чадавх нь сул байгаа гэж албаныхан хэллээ.

Хуваалцах