Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Old Guard"-ын албан хаагч бяцхан охиныг уруу татжээ

АНУ-ын Армийн 3 дугаар явган цэргийн дивиз ба армийн хамгийн ууган нэгжүүдийн нэгд тооцогддог "Old Guard" ангийн нэгэн албан хаагч насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж буй бичлэгээ интернэт байршуулсны дараа баривчлагджээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Old Guard"-ын албан хаагч бяцхан охиныг уруу татжээ
"Old Guard"-ын албан хаагч бяцхан охиныг уруу татжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Армийн 3 дугаар явган цэргийн дивиз ба армийн хамгийн ууган нэгжүүдийн нэгд тооцогддог "Old Guard" ангийн нэгэн албан хаагч насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж буй бичлэгээ интернэт байршуулсны дараа баривчлагджээ. Армийн ахлах түрүүч цолтой, 30 настай Маттев МкКендрик гэгч 13-14 настай хүүхэдтэй бэлгийн хавьталд орсон хэргээр 07 сарын 26-нд баривчлагдан, өнөөг хүртэл Фэйрфакс хотын шоронд хоригдож байгаа аж. Тэрээр Виржиниа хотын Честерфилд хотын оршин суугч 14 настай охинтой интернэтээр танилцаж, улмаар Ричмонд хотод очин түүнийг гэртээ авч ирсэн байна. Дараа нь охинтой хэдэн өдрийн турш хамт байж, бэлгийн хавьталд орж байсан нь хэргийн мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Хэргийг Фэйрфакс хотын цагдаагийн газар цэргийн прокурорын газар хамтран шалгаж байгаа ажээ.

Түлхүүр үг:гэмт хэрэг
Хуваалцах