Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлээ

“Токио-2020” зуны олимп, Паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлээ
Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлээ. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” зуны олимп, Паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэхээр болов.

Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана. Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм.

Үндэсний шигшээ багийн тамирчид Олимп, Паралимпын 30 эрх авсан. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ. Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах