Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ

Говь-Алтай аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааг 14 судлагдахууны 62 төрлөөр зохион байгуулж тус олимпиадад 988 сурагч, 644 багш оролцлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ
Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааг 14 судлагдахууны 62 төрлөөр зохион байгуулж тус олимпиадад 988 сурагч, 644 багш оролцлоо.

Техник технологийн гурвын давааны олимпиадад оролцсон багш нараас Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш Энхбаатар улсын уралдаанд түрүүлж, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Хишигбаяр гуравдугаар байр, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн сурагч Анударь тавдугаар байр, биологийн улсын олимпиадад гуравдугаар сургуулийн багш Тунгалаг тусгай байр эзэллээ.

Улсын төрөлжсөн олимпиадын шагналыг УИХ-ын гишүүн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ивээн тэтгэж сурагчийн 30 төрөл, багшийн 14 төрлийн олимпиадын эхний гурван байранд шалгарсан 90 сурагч, 43 багшийг нийт долоон сая төгрөгөөр ивээн тэтгэж, шагналыг нь гардуулсан юм.

Хуваалцах